AthenaMedАтена Мед

Legal informationЭрх зүйн мэдээлэл

Last updated 15 November 2026Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11 дүгээр сарын 15

01

Legal noticeБайгууллагын мэдээлэл

This website is operated by AthenaMed LLC, a company registered in Mongolia.

Энэхүү цахим хуудсыг Монгол Улсад бүртгэлтэй “Атена Мед” ХХК эрхлэн хөтөлдөг.

02

Privacy policyНууцлалын бодлого

AthenaMed is responsible for personal data handled through this website. We keep that data to a minimum.

What this website collects

  • The website has no forms, user accounts, advertising or analytics, and sets no cookies.
  • Your language choice is saved in your own browser and is not sent to us.
  • Our hosting and network providers record technical data such as IP address, browser type and time of visit in server logs, to deliver the pages and protect the site.
  • Fonts are loaded from Google Fonts, so your browser sends your IP address to Google when a page opens.

When you write to us

If you email or call us, we use your name, contact details and message to answer you, prepare quotations and manage our business relationship. We keep this correspondence for as long as the relationship and our legal record-keeping duties require.

Safety reports

If you report a side effect or a product complaint, we are required to record it and pass it to the manufacturer and the regulator. Please do not send patient names; initials, age and sex are enough.

Sharing

We do not sell personal data. We share it only with service providers who host our website and email, with manufacturers and authorities where the law requires, and with professional advisers.

Your rights

You may ask what data we hold about you, and ask us to correct or delete it, under the Law of Mongolia on Personal Data Protection. If the EU General Data Protection Regulation applies to you, you have the rights it provides as well. Write to [email protected].

Энэхүү цахим хуудсаар дамжуулан боловсруулах хувийн мэдээллийг Атена Мед хариуцна. Бид мэдээллийг аль болох бага хэмжээнд цуглуулдаг.

Цахим хуудас ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Цахим хуудсанд маягт, хэрэглэгчийн бүртгэл, зар сурталчилгаа, хандалтын шинжилгээний хэрэгсэл байхгүй бөгөөд күүки ашигладаггүй.
  • Таны сонгосон хэл зөвхөн таны хөтөч дээр хадгалагдах ба бидэнд илгээгдэхгүй.
  • Манай хостинг, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч нь хуудсыг хүргэх, хамгаалах зорилгоор IP хаяг, хөтчийн төрөл, хандсан цаг зэрэг техникийн мэдээллийг серверийн бүртгэлд тэмдэглэдэг.
  • Үсгийн фонтыг Google Fonts үйлчилгээнээс ачаалдаг тул хуудас нээгдэх үед таны хөтөч IP хаягийг Google-д илгээнэ.

Та бидэнд хандах үед

Та и-мэйл илгээх эсвэл утсаар холбогдвол бид таны нэр, холбоо барих мэдээлэл, захидлын агуулгыг хариу өгөх, үнийн санал бэлтгэх, хамтын ажиллагааг хөтлөх зорилгоор ашиглана. Энэ харилцааг хамтын ажиллагаа үргэлжлэх болон хуульд заасан баримт хадгалах хугацаанд хадгална.

Аюулгүй байдлын мэдээлэл

Та гаж нөлөө, бүтээгдэхүүний гомдол мэдээлбэл бид үүнийг бүртгэж, үйлдвэрлэгч болон зохицуулах байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. Өвчтөний нэрийг бүү илгээнэ үү; нэрийн эхний үсэг, нас, хүйс хангалттай.

Мэдээлэл дамжуулах

Бид хувийн мэдээллийг худалддаггүй. Мэдээллийг зөвхөн цахим хуудас, и-мэйлийн үйлчилгээ үзүүлэгч, хуульд заасан тохиолдолд үйлдвэрлэгч болон төрийн байгууллага, мэргэжлийн зөвлөхүүдэд дамжуулна.

Таны эрх

Та Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу өөрийн талаар бидэнд байгаа мэдээлэлтэй танилцах, засуулах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Танд Европын холбооны Мэдээлэл хамгаалах ерөнхий журам (GDPR) хамаарах бол түүнд заасан эрхийг мөн эдэлнэ. Хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү.

03

Terms of useАшиглах нөхцөл

Purpose

This website gives general information about AthenaMed for healthcare organisations, pharmacies, laboratories and manufacturers. It is not an offer to sell, and it does not advertise medicines to the public.

No medical advice

Nothing on this website is medical advice. Patients should speak to a doctor or pharmacist. Product information for professionals is provided with each product and in its registered instructions for use.

Supply

Medicines are supplied only to licensed health facilities and pharmacies. All supply is subject to product registration in Mongolia and to a written quotation or contract.

Content and trademarks

The AthenaMed name, logo and website content belong to AthenaMed. Manufacturer and product names belong to their owners. You may quote the content with attribution.

Liability

We take care to keep this website accurate but give no guarantee that it is complete or current, and we are not liable for loss arising from reliance on it, to the extent the law allows. We are not responsible for external websites we link to.

Governing law

These terms are governed by the law of Mongolia. Disputes are settled by the courts of Mongolia.

Зорилго

Энэхүү цахим хуудас нь эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, лаборатори, үйлдвэрлэгчдэд Атена Мед-ийн талаар ерөнхий мэдээлэл өгөх зорилготой. Энэ нь худалдах санал биш бөгөөд олон нийтэд эмийн зар сурталчилгаа хийхгүй.

Эмнэлгийн зөвлөгөө биш

Цахим хуудсан дахь мэдээлэл нь эмнэлгийн зөвлөгөө биш. Өвчтөн эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу. Мэргэжилтэнд зориулсан бүтээгдэхүүний мэдээллийг бүтээгдэхүүн бүрийн хамт болон бүртгэгдсэн хэрэглэх заавраар өгнө.

Нийлүүлэлт

Эмийг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллага, эмийн санд нийлүүлнэ. Бүх нийлүүлэлтийг Монгол Улсад бүртгэгдсэн бүтээгдэхүүнээр, бичгээр гаргасан үнийн санал эсвэл гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

Агуулга, барааны тэмдэг

Атена Мед нэр, лого, цахим хуудасны агуулга нь Атена Мед-ийн өмч. Үйлдвэрлэгч, бүтээгдэхүүний нэр нь тухайн эзэмшигчийн өмч. Агуулгыг эх сурвалжийг дурдан ишлэж болно.

Хариуцлага

Бид цахим хуудасны мэдээллийг үнэн зөв байлгахыг хичээх боловч бүрэн гүйцэд, шинэчлэгдсэн байхыг баталгаажуулахгүй бөгөөд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд уг мэдээлэлд тулгуурласнаас үүдсэн хохирлыг хариуцахгүй. Бид холбоос бүхий гадны цахим хуудсыг хариуцахгүй.

Хэрэглэх хууль

Энэхүү нөхцөлийг Монгол Улсын хуулиар зохицуулна. Маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.